Өмнөговь аймаг нь Монгол Улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг бөгөөд сүүлийн жилүүдэд гадаадын жуулчдын тоо нэмэгдэж, эдийн засгийн боломж тэлж байна. Иймээс тус салбарыг илүү үр ашигтай, тогтвортой байдлаар хөгжүүлэх бодлогыг төрөөс баримталж байгаа юм.
Үүний хүрээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, СУГ-ын дарга Г.Батхуяг, Жайка олон улсын байгууллагын зөвлөх Макино Такахимо, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор З.Бадамхатан, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр, СУАЖЗГ-ын дарга Т.Мөнгөнтуул нар оролцож, салбарын мэргэжилтнүүдэд илтгэл, мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ.
Тус зөвлөгөөн нь соёл, аялал жуулчлал, залуучууд гэсэн гурван үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд цаашдын хамтын ажиллагааны талаарх хэлэлцүүлэг өрнөлөө. Үүнд:
- Аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийн хөгжил, дотоод болон хил орчмын аяллыг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.
- Яамнаас залуучуудын эрх зүйн орчинг сайжруулж, хөгжлийг дэмжих стратегийг боловсруулан бодлогын түвшинд дэмжиж ажиллана.
- Өмнөговь аймгийг Green Destinations, Best Tourism Villages зэрэг олон улсын сертификатаар дамжуулан дэлхийн аялал жуулчлалын хамгийн том сүлжээнд нэгтгэх.


