Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Говийн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран “Ил тод, хариуцлагатай уул уурхай” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөнөөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж буй 50 гаруй аж ахуйн нэгжүүдийн зорилго, чиглэл, төлөвлөлттэй танилцаж байна.
Энэхүү Зөвлөгөөнд Ашигт малтмалын газрын төлөөлөл, аймаг, сумдын орон нутгийн удирдлага, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Байгаль орчин , уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хороо” болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөллүүд оролцож харилцан мэдээлэл солилцсоноор орон нутгийн харилцаа сайжрах, хариуцлагатай уул уурхайг бий болгоход чиглэсэн чухал ач холбогдолтой зөвлөгөөн болж байна.

