ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“БАТМӨНХ ДАЯН ХААНЫГ АЛДАРШУУЛАХ НИЙГЭМЛЭГ”-ТЭЙ БАЙГУУЛСАН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ХҮРЭЭНД ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2026-04-06

 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Батмөнх даян хааныг алдаршуулах нийгэмлэг”-тэй хамтран ажиллахаар түншлэлийн гэрээ байгуулсан ба гэрээний хүрээнд Зөвлөлдөх зөвлөлийг байгуулж, анхны хурлаа зохион байгууллаа.
Хуралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, нийгэмлэгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Даваацэрэн болон зөвлөлийн гишүүд оролцож, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулалтаар хангаж ажиллах ажлын чиглэлийг тодорхойллоо.
Мөн Батмөнх даян хааныг алдаршуулах чиглэлээр хэрэгжүүлэх зарим асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр санал солилцов.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Даваацэрэн Батмөнх даян хааныг алдаршуулах үйл хэрэгт орон нутгийн удирдлагууд идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%