Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийтийн өмчийн хууль (Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга)”–ийн төслийг танилцуулах, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн өмчит компанийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл бүхий хүмүүс оролцов.
Тус хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг бичгээр авч, нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

