ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ

2026-04-15

 
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Хаврын нээлт” арга хэмжээ зохион байгуулагдаж аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх салбарын нийт ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэндчилгээ дэвшүүллээ.
Тус ойн арга хэмжээний хүрээнд “Ур чадвар-2026” ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулагдаж байгаа бөгөөд дараах дөрвөн чиглэлээр явагдаж байна. Үүнд:
• Барилгын бүтээц угсралт, өрөг
• Барилгын шал, ханын засал чимэглэл (хуурай хийц)
• Барилгын шал, ханын засал чимэглэл (плита)
• Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
Мөн барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад таван төрөлт спортын арга хэмжээг зохион байгуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%