“БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН – 2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Тус зөвлөгөөнөөр төрөөс баримталж буй барилгын салбарын хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцэж салбарт тулгамдаж буй хүний нөөцийг бэхжүүлэх, барилгын материалын чанар, хүртээмжийг сайжруулах, хяналт, чанарын шаардлагыг чангатгах асуудлыг онцлон авч үзэж байна.
БХТөв “Барилгын чанар, аюулгүй байдал, баталгаажуулалт, паспортжуулалтын хэлтэс”-ийн дарга Д.Батням, “Монголын барилгын үндэсний ассоциаци” гүйцэтгэх захирал М. Энхбаатар, Монголын барилгачдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б. Өлзийбат нар хүрэлцэн ирж илтгэл танилцууллаа.
Зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлагууд болон аймгийн ИТХ-ын “Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хороо”, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөнөөр оролцож байна.

