Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдаж ИТХ-ын аравдугаар хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цагт Даланзадгад хот, аймгийн Нутгийн Удирдлагын ордны “Сүлд” танхимд хуралдуулахаар товлолоо.
Мөн зөвлөлийн хурлаар Өмнөговь аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийд, шашны байгууллагуудад хяналт тавих, зөвлөн туслах ажлын хэсгийн тайлан мэдээллийг сонсож шашны байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэхээр боллоо.

