Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй сургалт, лекцүүд Өмнөговь аймгийн Хүрмэн, Баяндалай, Ноён, Гурвантэс, Сэврэй мөн төвийн бүсийн Мандал-Овоо, Булган, Цогт-Овоо сумдад амжилттай хэрэгжлээ.
Тус сургалт, арга хэмжээний хүрээнд Цогтцэций суманд ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн сурагчдад “Хүмүүжил ба эх орон” сэдэвт лекцийг амжилттай зохион байгууллаа.
Мөн өнөөдөр 14:00 цагт “Төрийн алба – Ёс суртахууны алба” сэдэвт лекцийг төрийн албан хаагчид болон иргэдэд унших тул Цогтцэций сумын иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

