ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ДАЛАНЗАДГАД БАХА-250” ТЭМЦЭЭН ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-04-23

 
Монгол Улсад мотоциклийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад мэдлэг, ур чадвар олгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой тус тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Тус нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Монголын Автомашин Мотоциклын Спортын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ч.Ганзориг, Автомастеруудын холбооны шүүгч, улсын шүүгч Н.Мөнх-Амгалан болон холбогдох салбарын төлөөллүүд оролцлоо.
Энэ жилийн онцлог нь мотокроссын мэргэжлийн тамирчдын PRO ангилал, сонирхогчдын ангиллаас гадна эмэгтэйчүүдийн ангиллыг шинээр нэмсэн нь онцлох үйл явдал болж байна.
Эр зориг, тэсвэр хатуужил, ур чадвараа сорин өрсөлдөж буй нийт тамирчдадаа амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%