Өмнөговь аймгийн говь, хээрийн бүсэд олон улсын хэмжээний мотоциклын спортын тэмцээн зохион байгуулахаар АИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон Монголын авто машинмотоциклийн спортын холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг, Өмнөговь элс Мотоциклийн холбооны ерөнхийлөгч Э.Эрдэнэбат нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санаачилгын гол зорилго нь бүс нутгийг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Санамж бичгийн хүрээнд:
- Гадаад, дотоодын мэргэжлийн тамирчдыг оролцуулах
- Мотоспортын үйл ажиллагааг дэмжих
- Бодлого, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх
- Залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Мөн Өмнөговь аймгийн нутагт байрлах Чингисийн хэрмэн зам дагуу олон улсын хэмжээний уралдаан зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
