ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАЛАНЗАДГАД СУМЫН 7 ДУГААР БАГТ БАРИГДСАН 35 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2026-04-27

 
Орон нутгийн төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан, 200 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг нь 170 хүүхэд, 27 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж, нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Энхбат, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц.Дэнээдорж болон тус тойргоос сонгогдсон АИТХ-ын Төлөөлөгч Б.Жамъянсүрэн, Ч.Эрдэнэдорж, Боловсролын газрын дарга Д.Баасанхүү холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Цэцэрлэгийн тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг бүрдүүлэхэд орон нутгийн төсвөөс 800.0 сая төгрөгийг шийдвэрлэж хүүхэд багачуудад тав тухтай, цэвэр аюулгүй орчинд сурч хөгжих нөхцлийг бүрдүүлж байна.
Шинээр үүд хаалгаа нээж буй эрдмийн их өргөө болсон Даланзадгад сумын 35 дугаар цэцэрлэгийн удирдлага, багш, хамт олон, бяцхан шавь нарт нь сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%