2026 оны 04-р сарын 20–26-ны өдрүүдэд Анталия хотод зохион байгуулагдсан “World Kempo Championships” 22 дахь удаагийн ДАШТ-д Өмнөговь Юлтимакс холимог тулааны холбооны тамирчид амжилттай оролцож 60 гаруй улс орны 2000 гаруй тамирчидтай хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөн 12 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, нийт 23 медалийн аймаг орон нутагтаа авчирлаа.
Тус Юлтимакс холимог тулааны холбоо нь үйл ажиллагаагаа эрхлээд 5 гаруй жил болж байгаа бөгөөд гаргасан амжилтуудыг дурьдвал дэлхийн аварга, ази тив, олон улсын чанартай тэмцээнээс 300-аад медаль хүртсэн байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх олон улсын тэмцээнд оролцож буй тамирчдад дэмжлэг үзүүлж, цаашдын амжилтад нь өндөр амжилт хүслээ.
Баг, тамирчдад цаашдын уралдаан, тэмцээнд нь өрнүүн их амжилтыг хүсье.
