Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, АИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат, Цогтцэций сумын Засаг дарга Д.Баттүвшин нар болон холбогдох удирдлагууд оролцож, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийг 2021 оны наймдугаар сард нийгэм, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий улсын онц чухал объект, байгууллага хэмээн тодорхойлж, хамгаалалтыг сайжруулах зорилгоор Дотоодын цэргийн 810 дугаар ангийг байгуулсан билээ.
Тиймээс албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 72 айлын, 3 блок бүхий бүтээн байгуулалтыг эхлүүлж эхний ээлжийн 24 айлын орон сууцыг хүлээлгэн өгч, албан ёсоор нээлтээ хийж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын онцлог нь дотоодын цэргийн ангиуд дундаас анх удаа албан тушаалын байртай болж байгаагаараа анхдагч юм.

