ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2026-04-29

 
Тус байгууламжийн нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, АИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ц.Идэрзориг, Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор орон нутгийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 45 албан хаагч ажиллах хүчин чадалтай байрыг барьж ашиглалтад орууллаа.
Тус байр нь Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр суурилуулсан 197 ухаалаг камерын хяналтын нэгдсэн төвийг багтаасан бөгөөд бие бялдаржуулах танхим, амралтын өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчин үеийн цогцолбор байр юм.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төрийн цэргийн байгууллага буюу босоо тогтолцоотой байгууллагуудыг дэмжин ажиллаж, шаардлагатай төсвийг батлан ажлын байрыг шинээр бий болгох, ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
Өнгөрөгч 1 дүгээр сард Ханбогд сум нь “Гал түймэр унтраах, аврах анги”-н цоо шинэ байраа хүлээн авсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%