ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ – 2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-05-01

 
Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, АИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.
Өмнөговь аймаг нь Монгол Улсын өмнөд хэсэгт байрлах уул уурхайн томоохон төслүүд төвлөрсөн стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндсэн 20 аж ахуйн нэгж байгууллага, түүний туслан гүйцэтгэгч 2000 гаруй компаниуд 7876 иргэнийг ажлын байраар хангаж байна.
Үүний хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг, бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхай нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, орон нутгийн иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь өдөрлөгийн гол зорилго юм.
Өдөрлөгийн хүрээнд Хүнд машин механизмын операторын чадварын тэмцээн болон аврах ажиллагаа зохион байгуулах ур чадварын тэмцээн болж
Аврах ажиллагааны ур чадварын тэмцээнд
• I байр – Энержи Ресурс ХХК
• II байр – Өсөх зоос ХХК
• III байр – Таван толгой ХК нар тодорлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%