УУЛ УУРХАЙН АЖ АХУЙН НЭГЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
“Уул уурхайн нээлттэй хаалганы өдөрлөг - 2026”арга хэмжээний хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх уул уурхайн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад АИТХ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хорооны дарга Б.Жамъянсүрэн, АИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батдорж болон 34-н уул уурхайн компанийн удирдлагууд оролцож уул уурхай эрхлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид орон нутгийн иргэдийн ажил эрхлэлт, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нийгмийн хариуцлагаар манлайлах зэрэг сэдвүүдээр зөвлөлдөн уулзлаа.

