ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ШУВУУ АЖИГЛАХ УРАЛДААН - 2026

2026-05-02

 
Нүүдлийн шувууд нь Гималайн өндөр уулсыг даван урт зайд нүүдэллэж Хятад улсын нутгаар дамжин нисэхдээ амрах, хооллох тохиромжтой газар ховор тул Монгол Улсад тэр дундаа Өмнөговь аймагт орших “Далангийн цөөрөм”, “Балгасын улаан нуур” зэрэг ус ихээр төвлөрсөн газруудад бууж амардаг нь чухал ач холбогдолтой.
Тиймээс говийн бүс нутагт ус ховор мэт харагдавч тодорхой цэгүүдэд нүүдлийн шувуудын идэх дуртай, шим тэжээллэг ялзмаг, шавж, өт хорхой, жараахай зэрэг амьтад элбэг байдаг.
Харин Хангайн бүсэд гол мөрөн ихтэй, өргөн уудам, тархмал тул ажиглалт хийхэд хүндрэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн энэ арга хэмжээ нь Шувуу судлаачдын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм.
Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд 450 гаруй зүйлийн шувуу бүртгэгдэж Хотон, Халбаган хошуут, Японы өвөгт тогоруу зэрэг Монголд өмнө нь ховор бүртгэгдэж байсан шувууд ажиглагдсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%