Авлигын хор аюулыг олон нийтэд сурталчлах зорилгоор АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам, Б.Баяртөгс, А.Тунамал-Эрдэнэ нар “Авлигын ойлголт, хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга зам, Авлигын гэмт хэрэг, Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвүүдээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Төрийн байгууллагын дарга, удирдлага, ерөнхий нягтлан бодогч, нийтийн албан тушаалтнуудад сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.


