ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МЭЙРЭН, САЙД БУНИБАЗАРЫН ДОРЖ АГСНЫ БАРИМТ БИЧГИЙН ЭМХЭТГЭЛ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2026-05-08

 
Богд хаант Монгол Улсын хошууны Мэйрэн занги, Гадаад явдлын яамны түшмэл, Монгол Ард Улсын Сангийн сайд, төр, нийгэм, соёл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Өмнөговь аймгийн үүсгэн байгуулагчдын нэг, Баян-Овоо сумын уугуул Бунибазарын Дорж агсны номын нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.
Тус номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Дөлбаяр, Б.Дорж агсны гуч Ю.Очирбат, хамаатны зээ охин Цэгмидийн Сумъяа болон номыг бүтээх үйл хэрэгт оролцсон эрхмүүд, ах дүү, төрөл төрөгсөд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.
Б.Дорж мэйрэн нь Монгол төрийн түүхэнд онцгой мөр үлдээсэн, говиос төрөн гарсан олон талын авьяас билиг, холч ухаан, эх оронч үзлээрээ үеийн үед алдаршин дурсагдах эрхэм хүмүүн юм. Түүний амьдрал, үйл хэрэг нь төрийн алба хашсан энгийн нэгэн бус, харин Монгол Улсын тусгаар тогтнол, төрт ёсны хөгжил, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтэн байсныг түүхэн эх сурвалжууд тодхон гэрчилдэг.
“Мэйрэн, сангийн сайд Бунибазарын Дорж” баримт бичгийн эмхэтгэл нь Монгол төрийн түүх, тусгаар тогтнолын төлөөх үе үеийн тэмцэл, улс орны хөгжлийн түүхийг танин мэдэх үнэ цэнтэй бүтээл юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%