ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН – 2026

2026-05-08

 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд төрийн 67 байгууллага, 700 гаруй төрийн албан хаагч, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулав. Мөн говийн бүс нутагт дасан зохицох чадвар бүхий хан хайлаасны 6700 орчим суулгацыг тарьж, арчилгаа хамгаалалтын ажлыг хамтад нь зохион байгуулсан юм.
Өмнөговь аймаг нь тарьмал ойн сангийн хэмжээгээрээ улсдаа тэргүүлдэг бөгөөд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтвортой, үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлсээр байна.
“Тэрбум мод” хөдөлгөөн нь зөвхөн мод тарих ажил бус эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ эрүүл аюулгүй орчин үлдээх үндэсний хэмжээний томоохон зорилт юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%