ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

2026-05-13

 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг сумдад ажиллаж байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн 15 суманд ажиллах бөгөөд сумын иргэд, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын албан хаагчдад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд халдах, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Өмгөөлөгчдийн зөвлөлөөс иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%