“Илүү их уншъя – Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохион байгуулагдаж буй “Номын баяр” арга хэмжээ нь өргөн хүрээнд, олон нийтийн оролцоог хамруулан амжилттай зохион байгуулагдаж нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц. Дэнээдорж, Төрийн архивын хэлтсийн дарга Ө.Учрал болон ном уншигч хүүхэд багачууд иргэд оролцлоо.
Мөн номын баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан уралдааны шагнал гардуулах ёслол болж бага, дунд, ахлах анги, насанд хүрэгчдийн тэмцээнд амжилт гаргасан иргэдийг шагнан урамшууллаа. Арга хэмжээ нь маргааш буюу 05 дугаар сарын 16-ны өдөр Төв номын санд үргэлжлэх бөгөөд:
- Шинэ номын үзэсгэлэн
- “Эх дэлхийгээ хайрлая” сэдэвт номын үзэсгэлэн
- “Номоо бэлэглэе” хандивын аян
- Номын хавчуурга хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдана.
Номын ертөнцийг шимтэн сонирхогч хүүхэд багачууд, иргэд та бүхнийг “Хаврын номын баяр” арга хэмжээнд өргөнөөр хүрэлцэн ирж, номын соёл түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэхийг урьж байна.


