ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 07/23 ДУГААР ТОГТООЛООР “ЭНЭРЭЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ” ОНӨААТҮГ-ЫГ БАЙГУУЛЖ, ӨНӨӨДӨР НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2026-05-18

 
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж холбогдох албаны хүмүүс оролцов.
“Энэрэл хүний хөгжлийн төв” ОНӨААТҮГ нь говийн бүс болон Өмнөговь аймагт уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн засал, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үзүүлэх бөгөөд бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг юм.
Мөн түүнчлэн улсын төсвийн 7.2 тэрбум, орон нутгийн төсвийн 11.6 тэрбум, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс уламжлалт анагаах ухаан, сэргээн засахын чиглэлээр тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэлсэн юм.
Улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн УИХ-ын гишүүн асан, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн хамт олонд талархал илэрхийлье.
Цаашид аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэд олон нийтэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн, шинэ санал санаачилгыг тогтмол дэмжин ажиллах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%