ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-05-22

 
"ЖАЙКА" олон улсын байгууллагаас зохион байгуулж буй "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд орон нутгийн чадавхыг судлах” сургалт зохион байгуулагдаж байна.
Тус сургалт, арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж, Жайка олон улсын байгууллагын төслийн зөвлөх Үчида Томохидэ, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинжээч Т.Хонгор болон холбогдох төрийн албан хаагчид, иргэд оролцож байна.
Уг сургалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн модель загвар, хамтын ажиллагааны боломж, давуу талын талаарх мэдээллийг хүргэж, төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%