ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

2026-05-22

“Сангийн далай” хийдийн соёл иргэншлийн өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх олон улсын эрдэм шинжилгээний хурал Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Говийн байгаль, түүхийн музейд зохион байгуулагдаж байна.
Тус хуралд Монголын бурхан шашны төв Гандантэгчлэн хийдийн ХХIX хамба номун хан, гавж Д.Чойжамц, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Даланзадгад хотын Засаг дарга Ц.Дэнээдорж, МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн, Батмөнх Даян хааныг алдаршуулах нийгэмлэгийн захирал Л.Батчулуун, аймгийн ИТХ Төлөөлөгч Ө.Баянмөнх болон холбогдох албаны хүмүүс, судлаачид оролцлоо.
Хурлын үеэр соёлын өвийн хадгалалт хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал, солилцож хэлэлцүлэг өрнүүлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%