Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос “Өмгөөлөгч-Танд тусалъя 2026” өдөрлөгийг Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 2026 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 14:00 цагт зохион байгуулахаар боллоо.
Тус өдөрлөгт Нийслэлийн өмгөөлөгчид оролцож, Өмнөговь аймгийн иргэд, олон нийтэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
