Өмнөговь аймгийн хэмжээнд 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 35 гэмт хэрэг бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан байна. Үүнээс зөвхөн 05 дугаар сард 11 хүн нас барсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг харуулж байна.
Зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг судлан үзэхэд:
• Хурд хэтрүүлэх
• Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох
• Хэт ядарсан үедээ жолоо барих
• Орон нутгийн замд хамгаалах бүс хэрэглэхгүй зорчих зэрэг зөрчил нийтлэг гарч байна.
Иймд жолооч, зорчигч та бүхэн:
• Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөх
• Хурд хэтрүүлэхгүй байх
• Согтууруулах ундаа хэрэглэсэн болон ядарсан үедээ жолоо барихгүй байх
• Аюулгүй байдлын бүсээ тогтмол хэрэглэх
• Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Өмнөговь аймгийн прокурорын газраас анхааруулж байна.
Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
