ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2026-05-29

 

 

2026 оны эхний 5 сарын гэмт хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон зам тээврийн ослын шинжтэй хэрэг зонхилж байна.

Тэр дундаа ЦАХИМ ЗАЛИЛАХ гэмт хэрэг анхаарал татах хэмжээнд хүрээд байна.

Сүүлийн өдрүүдэд гэмт этгээдүүд иргэдийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч, дансны үлдэгдэл мөнгийг шилжүүлэх, цахим зээл авах зэргээр их хэмжээний хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулж байна.

Гол шалтгаан нь иргэд Facebook болон бусад цахим орчинд түгээгдэж буй хуурамч линк дээр дарж, банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар өөрийн мэдээллийг бусдад алддагтай холбоотой байна.

ИРГЭД ТА БҮХЭН ДАРААХ ТӨРЛИЙН ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ.

1.“Нүүрээ харуулаагүй этгээд таны хожсон мөнгийг хэзээ ч өгөхгүй.”

(Хусдаг сугалаа, азтаны тоглоом)

2. “Арилжааны банкууд ойн урамшуулал нэрээр линк тараадаггүй.”

(Төрийн банк, Хаан банк, ХХБ-ийн нэр барьсан хуурамч урамшуулал)

3. “Иргэний хувийн дансаар урьдчилгаа төлбөр авдаггүй.”

            (Цахим худалдаа, онлайн захиалга)

4. “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөсөн бодит тохиолдол байхгүй.”

            (Telegram болон чат аппликейшн ашигласан залилан)

5. “Гадаад уурхайгаас алт, үнэт чулуу олдсон гэх лайвд бүү итгэ.”

             (Алт, үнэт чулууны лайв худалдаа)

Интернэт үйлчилгээ, технологи хөгжихийн хэрээр цахим орчин дахь эрсдэл нэмэгдэж байна. Иймд иргэн бүр гар утас, интернэт орчинд сонор сэрэмжтэй, болгоомжтой, хэрсүү хандах шаардлагатай байна.

“НЭГ ДАРАЛТ — НЭГ ЭРСДЭЛ”

ТАНЫ АНХААРАЛ — ТАНЫ ХӨРӨНГӨ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%