ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ЯВУУЛЫН ҮЗЛЭГ-2026”

2026-06-04

 
“Явуулын үзлэг–2026” арга хэмжээний нээлт Ханхонгор сумын Мандах багт болж аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн ЗДТГ-ын салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Жавзандулам, Ханхонгор сумын ИТХ-ын дарга А.Баяр-Эрдэнэ, сумын Засаг дарга Т.Наранжаргал болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Тус үйл ажиллагаа нь Булган, Цогт-Овоо, Номгон, Сэврэй, Манлай сумдад зохион байгуулагдах бөгөөд 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, нүүдлийн клиникийн лабораторийн шинжилгээ, үзлэг оношилгооны үйлчилгээ үзүүлж байна.
2025 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Нүүдлийн клиник” автомашиныг шийдвэрлэсэн.
2026 оны явуулын үзлэгийн онцлог нь анх удаа багийн түвшинд хүрч ажиллаж, алслагдсан багийн иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж байгаагаараа онцлог юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%