ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ НАМДАГИЙН ХҮРЛЭЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЦОЛНЫ МЯЛААЛГЫГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨВИЙН БҮСИЙН ХУРД НААДАМТАЙ ХОСЛУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2026-06-05

 
Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Намдагийн Хүрлээ нь хурдан морины спортод олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, улс болон бүсийн чанартай уралдаануудаас нийт 35 түрүү, айраг хүртсэн амжилтаар Тод манлай уяач цолны болзол хангасан юм.
Тэрбээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016-2020, 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд Төлөөлөгчөөр сонгогдож байсан бөгөөд 2014 онд МУ-ын Манлай уяач цолыг хүртэж байв.
Төвийн бүсийн хурд наадмыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар зохион байгуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, Өмнийн говийн хүлэг уяачдын холбоо, Даланзадгадын “Говийн хүлэг” морин спорт, уяачдын холбоо хамтран зохион байгуулж 6 аймгийн 270 гаруй морь уралдаж хурд хүч, уяа сойлгоо сорин хүн зоноо баясгаж байна.
Мөн маргааш буюу 06 дугаар сарын 06-ны өдөр Хязаалан, Сонгомол хязаалан, Шүдлэн, Сонгомол шүдлэн, Даага, Сонгомол даага насны морьдын уралдаан үргэлжлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%