ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ЦОГТЦЭЦИЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2026-06-08

 
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга О.Эрдэнэ-Өрнөхөөр ахлуулсан ажлын хэсэг “Байгалиа хамгаалъя” аян болон 2026 оны зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу Цогтцэций суманд ажиллаж тус сумын ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхбаатар 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн ажлын тайлантай танилцлаа.
Тус уулзалтаар аймгаас ирсэн хууль сахиулах байгууллагууд Өмнөговь аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэн ажиллаж уул уурхайн байгууллагын удирдлага, төлөөллүүдтэй санал бодлоо солилцлоо.
Цогтцэций сум нь уул уурхай, логистикийн чиглэлээр хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй бүс нутаг бөгөөд тус бүсэд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоо 2026 оны эхний хагас жилд 126 байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%