“Таван толгой” ХК-ын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаарх мэдээллийг сонсож, танилцлаа.
Уулзалтын үеэр талууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар санал солилцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсруулсан төлөвлөгөөнд тодотгол хийж сумын ГХУСАЗСЗ-өөс баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан ажиллах чиглэл өглөө.


