ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ГУРВАНТЭС СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2026-06-09

 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн (ГХУСАЗСЗ) дарга О.Эрдэнэ-Өрнөхөөр ахлуулсан ажлын хэсэг ГХУСАЗСЗ-ийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Гурвантэс суманд ажиллаж, зөвлөн туслах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батдорж, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Батжаргал, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ү.Очирбуд, Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газрын дарга Л.Өлзийбат болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Уулзалтын үеэр Гурвантэс сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Түвшин суманд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх тайлангаа танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%