Тус хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийн санаачлагаар боловсруулж байгаа бөгөөд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг сургуульд элсүүлэн сургах, мөн сургалтын зохион байгуулалтын хэлбэртэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино.
Аймгийн Боловсролын газрын дарга Д.Баасанхүү хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгыг танилцуулж, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, иргэдийн төлөөлөл бүхий хүмүүс оролцов.
Сургуулийн болон ерөнхий боловсролын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах хүрээнд олон нийтээс тодорхой санал, асуудлуудыг дэвшүүлээд байна.
•Малчдын хүүхдийн боловсролтой холбоотой саналууд,
•Эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагатай холбоотой саналууд,
•Сургуулийн өмнөх боловсролын талаар,
•Цахим болон гэрээр олгох сургалттай холбоотой саналууд,
•Сургуульд элсэн орон хүүхдийн насны зохицуулалттай холбоотой саналууд,
•Багш, ажилтны нийгмийн батлагаатай холбоотой саналууд,
•Боловсролын байгууллагын бүтэц орон тоог өөрчлөхтэй холбоотой саналууд,
•Санхүүжилт, суралцах орчинг боловсронгуй болгохтой холбоотой саналууд дэвшүүлсэн билээ.
Тус хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг бичгээр авч, нэгтгэн хууль санаачлагчид хүргүүлэхээр шийдвэрлэв.



