Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээрээ Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн өдрийг “Хүмүүнлэг сэтгэлээр цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Өмнөговь аймгийн Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.
Мөн 2024 оны 04 сарын 30-ны өдөр 17/13 тогтоолын дагуу “Донор урамшуулах, донорын үйл ажиллагааг дэмжих журам”-ыг аймгийн ИТХ-аас баталсан бөгөөд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн донорын шагналын болзол хангасан:
• “Хүндэт донор” – 7,
• “Ачтан донор” – 16,
• “Энэрэл донор” – 14 иргэнийг шагнаж, урамшууллаа.
Өмнөговь аймагт өнөөдрийн байдлаар 1,386 бүртгэлтэй донор байгаагаас 744 нь сайн дурын, авлагагүй донор байна.



