ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2026-06-15

 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга О.Эрдэнэ-Өрнөх, Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар болон холбогдох албаны хүмүүс үерийн хамгаалалтын далангийн нөхцөл байдал, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын явц, цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ сард төвийн болон говийн бүсийн зарим аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, үер усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэхийг уриалж байна.
Иргэн таны сонор сэрэмж, хариуцлагатай үйлдэл эрсдэлийг бууруулна. Өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхэд идэвхтэй оролцъё.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%