Жил бүрийн зургаадугаар сарын 17-ны өдрийг Дэлхийн цөлжилт, хуурайшилттай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтлын янз бүрийн зэрэглэлд өртөөд байгаа бөгөөд үүний 23.3 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжилтөд нэрвэгдсэн байна.
Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газраас жил бүр бүх нийтээр мод тарих “Хайлаасны баяр” арга хэмжээ, “Говь+Ус” хөтөлбөр, “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам” зэрэг бодлогын баримт бичгийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.
#ЦӨЛЖИЛТИЙН_ЭСРЭГ_ХАМТДАА
Хүндэтгэсэн: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх
