Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний явцын хэрэгжилт, Цогтцэций, Гурвантэс сум болон уул уурхайн компаниудад хяналт шалгалтаар ажилласан ажлын тайлан, 2026 оны 05 дугаар сарын байдлаарх Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээг хэлэлцлээ.
Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд 2026 оны 05 дугаар сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг 2025 оны үетэй харьцуулахад 28 хувиар өссөн байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя-2026” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд тус аяныг орон нутгийн түвшинд үр дүнтэй зохион байгуулахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо


