Өмнөговь аймаг болон БНСУ-ын Жэжү өөртөө засах тусгай мужийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тус мужийн захирагч О Ён Хун холбогдох албаны төлөөлөгчидтэй Өмнөговь аймагт айлчилж, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Төлөөлөгчидтэй уулзав.
Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт улирлын ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэх, Өмнөговь аймаг, Жэжү муж хооронд олон улсын шууд нислэг үйлдэх боломж зэрэг цаашид өргөжүүлэх боломжийн талаар талууд санал солилцлоо.
Жэжү өөртөө засах тусгай муж нь ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өв, Дэлхийн геопарк, Шим мандлын нөөц газрын зэрэглэлийг зэрэг хүртсэн, байгаль орчны тогтвортой хөгжлөөрөө дэлхийд танигдсан бүс нутаг юм. Мөн БНСУ-д жүрж болон өвлийн улирлын хүнсний ногооны тариалалтаар тэргүүлдэг бөгөөд ухаалаг хөдөө аж ахуйн технологийг амжилттай хөгжүүлсэн бүс нутаг гэдгээрээ онцлогтой.


