Эдийн засаг, хөгжлийн яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хууль эрх зүйн орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.
Мөн Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид болон Өмнөговь аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газрын албан хаагчид хамрагдаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, олон улсын туршлага, түншлэлийн төсөл хэрэгжүүлэх арга зүйн талаар мэдээлэл, зөвлөмж авч байна.
Тус сургалтыг Сангийн яам болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв, “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Баруун бүс, Хангай бүс, Хойд бүс, Говь бүс, Зүүн бүсийн нийт 21 аймгийг хамруулж байна.

