ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО.

2026-06-25

 
Аймгийн Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн хурлаар Хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний хагас жилийн тайлан, мэдээтэй танилцлаа.
Төлөвлөгөөний хүрээнд Эрүүл мэнд хөтөлбөр, Нийгмийн халамж, оролцоог дэмжих хөтөлбөр, Гамшгийн менежментийн хөтөлбөр, Хүүхэд залуучууд зэрэг үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж шууд болон шууд бусаар 12,846 хүнд хүрч ажилласан байна.
Мөн хурлаар дараах саналуудыг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр болов. Үүнд:
- Хүмүүнлэгийн байгууллагын шугамаар улс орнуудтай хамтарч ажиллах
- 2023 онд аймгийн ИТХ-аас баталсан “Донор урамшуулах, донорын үйл ажиллагааг дэмжих журам”-д өөрчлөлт оруулах тухай
- Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар төрийн холбогдох шатны байгууллагуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11191
8665 / 77%
1138 / 10%
393 / 4%
995 / 9%