ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН “ГУРВАН САЙХАН” ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2026-06-25

 
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 15/09, 15/11 дүгээр тогтоолуудаар Даланзадгад сумын Далангийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй, хуучирч муудсан үл хөдлөх хөрөнгүүдийг дахин төлөвлөх ажлын төсвийг баталсан.
Энэхүү төслийн хүрээнд 35 айлын орон сууц, 20 автомашины зогсоол, худалдаа, үйлчилгээний талбай бүхий “Гурван Сайхан” төвийг “Оргил Өндөр Хийц” ХХК гэрээт хугацаанд барьж ашиглалтад оруулан, өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо.
Нээлтийн үеэр төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчдад түлхүүрийг гардуулан өгч аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ц.Дэнээдорж, Далангийн 3 дугаар багаас сонгогдсон аймаг,сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн удирдлагууд, төслийг хэрэгжүүлсэн “Оргил өндөр хийц” ХХК-ийн удирдлага, ажилтан албан хаагчид, төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчид оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11191
8665 / 77%
1138 / 10%
393 / 4%
995 / 9%