ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АРХИВЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН КОМИССЫН 28 ДУГААР ХУРАЛДААН ӨМНӨГОВЬ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2026-06-25

 
Монгол Улс, Оросын Холбооны Улсын Архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит 28 дугаар хуралдаан энэ оны 25-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна.
Хуралдаанд хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, Архивын ерөнхий газрын дарга, хууль зүйн ухааны доктор Л.Нямгэрэл, хамтарсан комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга, Төрийн нарийн бичгийн дарга А.В.Юрасов тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Комиссын бүрэлдэхүүнийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон холбогдох удирдлагууд хүлээн авч аймаг орон нутагт хийгдэж буй томоохон төслүүд болон архивын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтуудыг онцлон ярилцаж, цаашид архивын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн комиссын бүрэлдэхүүн Монгол Улсын орон нутгийн төрийн архивтай газар дээр нь ирж, танилцаж байгаа нь анхны тохиолдол болж байна.
Төрийн архивын хэлтэс тус үйл ажиллагаанд зориулж “Өмнөговь аймгийн түүхэнд холбогдох Оросын Холбооны Улстай холбоотой баримтын дээжис” сэдэвт үзэсгэлэнг дэлгэн сонирхууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11191
8665 / 77%
1138 / 10%
393 / 4%
995 / 9%