ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БНПУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗӨВЛӨХ ВОЙЧИЭХ МРОЗОВСКИ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

2026-06-26

 
Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын Элчин сайдын яамны зөвлөх ноён Войчиэх Мрозовскитай уулзаж, Монгол, Польш хоёр улсын хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд өргөжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр орны палеонтологийн салбарын хамтын ажиллагааны түүхэн ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Улалзах цонж төвд Монгол–Польшийн хамтарсан таван экспедицийн гэрэл зургийн үзэсгэлэнг байршуулж, олон нийтэд таниулах.
Мөн Бүгд Найрамдах Польш Улсын зарим муж, орон нутгуудтай хамтын ажиллагаа тогтоох, тэр дундаа палеонтологи, геологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ, туршлага солилцоог хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11191
8665 / 77%
1138 / 10%
393 / 4%
995 / 9%