ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЧ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-06-26

 
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хороо хуралдаж, хорооны 2026 оны ажлын төлөвлөгөөний хүрээнд 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.
Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс болон "Даланзадгад дулаан хангамж" ОНӨААТҮГ, "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК, "Гүний ус" ХК зэрэг хангагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
"Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК нь 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засварын 7 ажлыг төлөвлөснөөс 5 ажлыг бүрэн дуусгаж, 2 ажлыг 20 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт ажлын явц 77.1 хувьтай байна.
Мөн "Даланзадгад дулаан хангамж" ОНӨААТҮГ-аас Шинэ суурьшлын бүсийн УДДТөвүүдийн нэгдүгээр хэлхээний шугам сүлжээг 2026 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан өргөтгөх зураг төслийг боловсруулах ажил 100% хэрэгжилттэй байна. Гандирс хорооллын 25, 26, 39 дүгээр байрны гадна инженерийн шугам сүлжээг сувагжилтын хамт шинэчлэн солих ажлын гүйцэтгэл 20 хувьтай үргэлжилж байгаа талаар танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11191
8665 / 77%
1138 / 10%
393 / 4%
995 / 9%