ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЦОГЦ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “СОЦИОЛОГИЙН ЗУНЫ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙГ ГУРВАНТЭС СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

2026-06-29

 
“Социологийн зуны сургууль” төслийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх "Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг" сэдвээр залуу судлаачидтай уулзалт хийлээ.
Төслийн хүрээнд 20 гаруй залуу судлаач хөдөөгийн болон сумын иргэдийн аж амьдрал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн салбарын орон нутгийн хөгжилд үзүүлж буй нөлөөллийг судалж, судалгааны үр дүнд тулгуурласан санал, зөвлөмж боловсруулах юм.
Мөн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн оролцоог хангах чиг үүргийн хүрээнд иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон судлаачидтай бодлого, шийдвэр боловсруулах явцад хамтран ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11191
8665 / 77%
1138 / 10%
393 / 4%
995 / 9%