ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Готи 3" төсөлд хамрагдаж байгаа 15 иргэнийг түр ажлын байраар хангав

2014-12-10

"ГОТИ 3" төсөлд хамрагдаж байгаа өөрийн гэсэн гэр оронгүй орц, хонгил, дулааны худагт амьдардаг 15 иргэнийг түр ажлын байраар ханган, нийтийн эзэмшлийн явган хүний зам тайлбайн цасыг цэвэрлүүлж байна. Нэг хүн өдрийн 18 мянган төгрөгөөр цалинжин 5 хоногийн хугацаанд энэ ажлыг хийх юм. Өнөөдрөөс эхлэн 3 хоног хуучин Дарханы Хаан банкны өмнөөс 18-ын буудал хүртэлх явган хүний замыг цэвэрлэж дуусгах бол үлдсэн 2 хоногт шинэ Дарханы төв шуудангийн өмнөх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэнэ. Өмнөх жил "ГОТИ 2" төсөлд нийт 60 гаруй иргэн хамрагдан тодорхой хэмжээгээр нийгэмшсэн. Энэ удаа өөрийн гэсэн гэр оронгүй орц, хонгил, дулааны худагт амьдардаг 70 гаруй иргэн "ГОТИ 3" хөтөлбөрт хамргадаад байгаа юм. Дархан сумын ЗДТГ, НХҮХ, ЦГ зэрэг төрийн 10 гаруй байгууллага хамтран энэ удаагийн хөтөлбөрийг хэрэгжүүлж шат дараатай ажлуудыг зохион байгуулж эхлээд байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%