ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Ламын гэгээний ойгоор 375 хүүхэд “чулуун царгил” хөгжим эгшиглүүлнэ

2014-06-17

Баянхонгор аймагт зохион байгуулагдах ламын гэгээний 375 жилийн ой, “Говийн бүсийн их хурд 2014” наадмын үеэр Чулуун царгил хөгжим эгшиглүүлэхээр Хонгор нутгийн 375 хүүхэд багачууд бэлтгэлдээ гарчээ.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн томоохон соёлын өв болох Чулуун царгил хөгжмийн түүхий эд зөвхөн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чандмань ууланд байдаг байна. Нутгийн иргэд дээрх уулыг орон нутгийн хамгаалалтад авч “Баян-Өндөр-Чандмань аялгуу” нэртэйгээр оюуны өмчид бүртгүүлжээ. Баянхонгорчууд үүнийг хүүхэд багачууддаа өвлүүлэх үүднээс шат дараалалтай сургалтыг явуулж орон нутгийн удирдлагууд бодлогоор дэмжиж Улсын филорамоны хөгжимчин, Хөгжим бүжгийн коллежийн Цахиур хөгжмийн багш, Монгол улсын гавьяат багш Б.Зоригт ая данг нь тааруулж удирдаж байгаа аж.  

Энэ нь хүүхэд, багачуудад эх оронч сэтгэлгээг бий болгох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнд эерэг нөлөөллийг бий болгож байгаагаараа бусад хөгжмийн зэмсгүүдээс давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв. Чулуун царгил хөгжим нь манай нутгийн брэнд бүтээгдэхүүн болоход тун ойрхон байна.

Тус аймгийн ЕБСургуулийн сурагчид гурван сарын туршид сурсан эрдмээ төв талбайд аймгийн удирдлагууд, эцэг эх, багш нартаа тоглож сонирхуулав. 7 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд зохион байгуулагдах баяр наадмын үеэр 375 хүүхэд Чулуун царгил хөгжим эгшиглүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%