ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Иргэдээ сонсоё” хэлэлцүүлэг Өргөө багт болов

2014-12-19

      Дархан уул аймаг , сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Иргэдээ сонсоё” хэлэлцүүлгийг баг тус бүрт зохион байгуулж байна. 2014.12.18 -ны өдрийн 18 цагт Өргөө багт иргэдээ сонсоё хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын ахлах ажилтан Д. Буманцэцэг, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, БИНХ-ын дарга Л.Чулуунбаатар, Засаг дарга Н. Энхтайван нар оролцов.
    Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ИТХ-ын ахлах ажилтан Д. Буманцэцэг мэдээлэл хийв. Иргэдээ сонсоё хэлэлцүүлэгт 30 орчим иргэд оролцож саналаа хэлэв. Тус багт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд жишиг хороололын хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж иргэд сэтгэл хангалуун байгааг хэлж байв. Багийн хурал, уулзалт, хэлэлцүүлэгт дандаа тэтгэврийн хөгшид оролцож байгааг ахмадууд шүүмжлэв. “Номхон тэмээ, ноолоход амар” гээд дандаа ахмадуудыг цуглуулж хурал хийж байгааг цаашид болих хэрэгтэй. Залуучуудыг татан оролцуулах ажлыг багийн Засаг дарга ажилдаа тусгаж ажиллахыг хүслээ.





    Өргөө багийн иргэн Ядмаа хэлэхдээ: Тус багийн гадна фасад будаж тоглоомын талбай байгуулсан учраас иргэд өөрсдөө санал нэгдэж орцоо засахаар болж 14 айл нийт 335000 төгрөгийг СӨХ-ийн дарга Анхбаярт өгсөн боловч сөх-ийн дарга мөнгийг нь аваад усан хаясан чулуу шиг алга болсонд гомдолтой байгааг хэлэв. Түүнчлэн уг багт :
  •Хогны асуудал.  Орц битүү хогтой байна
   •Орон сууцны контор байгуулах хэрэгтэй
  •Нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт архи согтууруулах ундаа худалдан борлуулах дэлгүүр / өргөтгөлтэй / , кафе зэргийг багасгах
    •Автобусны буудалд сандал байрлуулах
    •Ахмадын байртай болох / Фудбол тохижуулах /
   •Өнгөрсөн жилийн хавар ганцхан хурал хийсэн. Багийн ажил унтарсан байгааг шүүмжлэв










ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%