ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Гоо сайхны газруудад шалгалт хийжээ.

2014-12-22

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  тус аймгийн 20 гаруй эмнэлэг болон бариа заслын газар, гоо сайхны эмчилгээний салон зэрэгт шалгалт хийжээ.Шалгалтыг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангуулж эрсдлийг бууруулах зорилгоор хийв. Уг шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүдийн 50 хувь нь бичиг баримт нь стандартын шаардлага хангаагүй, 70 хувь нь дотоод хяналтгүй байжээ. Мөн тандалт судалгаанд хамрагдсан гоо сайхны газрууд нь хүний гоо сайхантай холбоотой арьс, батга цэвэрлэх, мэнгэ, үү, ургацаг авах зэрэг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй үйлчилж байсныг илрүүлсэн байна.Аймгийн МХГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Л.Отгондулам:-“Сэргээн засах уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ТББ, төвүүд нь сэргээн засах уламжлалт эмчилгээний чиглэлээр мэргэшсэн эмчээр хангагдаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн бус хүн хийж байгаа зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар тухайн газруудад нь танилцуулж засуулахаар хугацаатай албан шаардлага өгсөн” гэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%